“Posco TJ park” сан 10 оюутанд тэтгэлэг гардууллаа
2011-06-17 16:58 Админ

БНСУ-ын “POSCO TJ PARK” сан Азийн залуу удирдагчдыг дэмжих зорилгоор тэтгэлэг олгодог бөгөөд 2011 онд Монгол улсын тэр дундаа ШУТИС-ийн шилдэг 10 оюутанд олгохоор болсон байна.

 

 

Эдгээр 10 оюутныг шалгаруулахдаа ШУТИС-ийн 2, 3, 4-р курсийн  инженер технологийн чиглэлээр суралцдаг, сайн сурлагатай, цаашид сургуульдаа үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй залуусыг сонгон авчээ. Өчигдөр тус сангийн дэд ерөнхийлөгч И Вүү Ин болон ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн энэ үеэр ШУТИС-аас сурлагаараа шалгарсан 10 оюутанд 500 ам.долларын тэтгэлэгийг нь гардуулан өгсөн юм.

 

 


ЗХШҮГ