“Техник технологийн хөгжил” – Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрлөө
2011-06-18 05:01 Админ

ШУТИС-н ЭХИС-иас бэлтгэн гаргадаг “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер” мэргэжил нээгдсэний 15-н жил, “Компьютерийн техник” мэргэжил нээгдсэний 10-н жилийн ойд зориулагдсан Олон улсын эрдэм шинжилгээний  бага хурал 6-р сарын 10-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.

Хуралд ХБНГУ-ын Хемницийн технологийн сургууль, БНСУ-ын Сөүлийн их сургууль, МУИС, МУБИС, МХХГазар, ШУТИС-н КТМС, МТС, НТС, ХМТС зэрэг салбар сургуулиудын эрдэмтэн багш нар, инженерүүдийн нийт 30 орчим өгүүлэл ирснээс шалгарсан илтгэлүүдийг нэгдсэн болоод салбар хуралдаан дээр сонсож хэлэлцлээ.

Хурлын үйл ажиллагаанд оролцохоор ХБНГУ-аас 2, БНСУ-аас 1 профессор багш хүрэлцэн ирж илтгэлээ хэлэлцүүллээ. Хурлын үйл ажиллагааг ШУТИС-н ЭШТ-н проректор Б.Очирбат нээж үг хэлэв.

Гадаадын төлөөлөгчид байх хугацаандаа ШУТИС-н болоод ЭХИС-н удирдлагуудтай уулзаж өөрсдийн төлөөлж ирсэн сургуулиудтай хамтран ажиллах цаашдын төлвийн талаар санаа бодлоо солилцлоо.