Монгол Улсын Их Сургууль (МУИС), Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС), Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС) нь Монгол Улсад Усны менежментийн чиглэлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтарсан сургалт явуулах, хамтран ажиллах зорилгоор 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр санамж бичигт гарын үсэг зурав.
Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль нь харилцан усны менежментийн чиглэлээр ажиллах ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд идэвх санаачилгатай хамтран ажиллаж улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах юм. Талууд нь дараах чиглэлээр хамтран ажиллана үүнд Усны менежментийн чиглэлээр магистрын түвшний хамтарсан сургалт зохион байгуулах, Сургалтын төлөвлөгөөнд тусгагдан, оюутны судалсан хичээлүүдийн багц цаг болон мэдлэгийг үнэлсэн үсгэн үнэлгээг их сургуулиуд харилцан адил хүчинтэйд тооцох, Их сургуулиудын сургалтын лаборатори, тоног төхөөрөмжийг хамтарсан сургалт болон судалгааны ажилд хамтран ашиглах, Усны менежментийн чиглэлээр хамтарсан судалгааны ажил явуулахаар болжээ.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа