Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС), АНУ-ын Аляскийн Фейрбанксын Их Сургуулийн хооронд Уул уурхайн мэргэжлээр 2+3 хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд 2011 оны 6-р сарын 14-ний өдөр АНУ-ын Аляскийн Фейрбанксын Их Сургуулийн Канцлер Браин Рожерс, ШУТИС-ийн Ректор Б.Дамдинсүрэн нар гарын үсэг зурав.
АНУ-ын Аляскийн Фейрбанксын Их Сургууль нь Уул уурхайн чиглэлээр дэлхийн түвшинд мэргэжилтэн бэлтгэдэг нэр хүндтэй их сургууль юм. Энэ хөтөлбөрийн дагуу Монголын олон мянган оюутан залуус АНУ-ын их сургуулийн боловсрол эзэмшиж, 2 их сургуулийн диплом гардан авах боломж бүрдэх юм.
Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Аляскийн Фейрбанксын Их Сургуулийн Канцлер Бриан Рожерс, профессор Ражив Ганжули нар 2011 оны 6-р сарын 14-15-ний өдрүүдэд Монголын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд албан айлчлал хийж байна.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа