ШУТИС, ҮТС-ийн, Биотехнологи, шим тэжээлийн салбар, Азийн хөгжлийн банкны “Хөдөөгийн хөгжил-нэмэлт санхүүжилт” төслийн “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих ТА8960 MON” техник туслалцааны багтай хамтран, олон улсын санхүүжилттэй төслүүдийн хүрээнд махны салбарт хэрэгжиж буй үйл ажиллагааны талаар хэлэлцэх уулзалтыг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1-203 тоот өрөөнд зохион байгуулав.
Уулзалтад АХБ-ны санхүүжилттэй төслийн ТА8960 MON техник туслалцааны багаас гадна ХХААБ, Европын холбооны санхүүжилттэй “Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх SECIM” төсөл; Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн мэргэжилтнүүд оролцож тус тусын төслийн зорилго, хийгдэж буй ажлын талаар танилцуулав.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг, “Малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол улсын засгийн газрын 284 тоот тогтоолын дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар уулзалтад оролцогсдод мэдээлэл хийсэн бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй донор төслүүд үйл ажиллагаагаа өөр хоорондоо болон салбарт төрөөс баримталж буй бодлого, чиглэлтэй уялдуулан явуулах нь чухал болохыг тэмдэглэлээ.
Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Биотехнологи, шим тэжээлийн салбар
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа