ШУТИС-ийн дэргэдэх Хос-Уянга цэнгээнт бүжгийн хамтлаг 8 хос 16 хүний бүрэлдэхүүнтэй Монголын бүжгийн спортын холбоо, Улаанбаатар хотын бүжгийн спортын холбоо хамтран зохион байгуулсан “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах цэнгээнт бүжгийн тэмцээн”-д латин формэйшн бүжгийн төрөлд амжилттай оролцон шагналт IV байр эзэллээ. Дэлхийд 5-т бичигдэх шилдэг хамтлаг Moon dance, Master dance гэх мэргэжлийн хамтлагуудтай тун тэнцүүхэн өрсөлдсөн юм. Хос-Уянга хамтлагийн зүгээс энэхүү тэмцээнд ороход гүн туслалцаа үзүүлсэн ШУТИС-н захиргаа, Оюутны соёл үйлчилгээний алба, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн удирдлага, Биеийн тамирийн тэнхимийн багш нарт баярласан талархсанаа илэрхийлсэн юм. Сургуулийнхаа нэрийг өндөрт гаргаж яваа авьяаслаг оюутнууддаа цаашдийн сурглага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Оюутны соёл, үйлчилгээний алба
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа