Азид хүлээн зөвшөөрөгдсөн сертификат гардан авлаа.
Монголын Мэдээлэл Технологийн Үндэсний Паркаас Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн Мэдээллийн технологийн мэдлэгийн түвшинг шалгах IT PASSPORT шалгалтыг 2018 оны 03 сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Энэ шалгалтанд Монгол улсын хэмжээнд нийт 35 хүн орсноос 20 хүн тэнцэж, Монгол улс 60%-тай шалгагдсан бөгөөд анх удаагаа Ази тивд II байр эзэллээ.
Энэхүү IT PASSPORT шалгалтанд Е-Нээлттэй Институтийн ахлах багш Г. Эрдэнэчимэгийн “U.IT101 Мэдээллийн технологийн хэрэглээ 1” хичээлийг сонгон суралцсан I курсын 22 оюутан орсноос 17 оюутан тэнцэж Азид хүлээн зөшөөрөгдсөн сертификат гардан авлаа.
Улс бүрээс шалгагдсан шалгуулагчдаас хамгийн өндөр оноо авсан 3 шалгуулагчдад өгдөг тусгай сертификатыг ЕНИ-ийн багш П.Энхтайван, Ч.Ганбаатар, Механик инженерийн хамтарсан хөтөлбөрийн I курсын оюутан М. Мягмарсүх нар хүртсэн амжилтыг тэмдэглэхэд таатай байна.
IT PASSPORT шалгалтанд тэнцсэн нийт оюутнууддаа цаашдынх нь сурах их үйлсэд нь өндөр амжилт хүсье.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа