ШУТИС, БНСУ-ын “POSCO TJ PARK” сан 2013 онд хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулж ШУТИС-ийн шилдэг 10 оюутанд 700 ам.долларын тэтгэлэг жил бүр олгож байхаар болсон билээ. Энэхүү гэрээний хүрээнд “POSCO TJ PARK” сангийн тэтгэлэг гардууах ёслол ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд болж өндөрлөлөө. Тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаанд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т. Намнан, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д. Гэрэлт-Од, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны мэргэжилтэн Г. Батзориг нар оролцож тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 10 оюутанд тэтгэлэг, сертификатыг нь гардуулан өглөө.
Шалгарсан оюутнууд:
№ |
Овог |
Нэр |
Сургууль |
Курс |
Үргэлжлүүлэн хамрагдаж буй оюутнууд |
||||
1 |
Лхагвадорж |
Баярмагнай |
БУХС |
3 |
2 |
Даваахүү |
Даваадэлгэр |
МХТС |
2 |
3 |
Нямхайнямба |
Дэлгэрсүрэн |
ҮТС |
2 |
4 |
Хүүхэнбаатар |
Хүрэлсүх |
БАС |
3 |
5 |
Сүхбаатар |
Пүрэвдулам |
ГУУС |
4 |
6 |
Даваа |
Галт-Очир |
МХТС |
4 |
7 |
Ганбат |
Буянбаатар |
МеТС |
4 |
Шинээр хамрагдсан оюутнууд |
||||
8 |
Банзрагч |
Минжинсор |
ҮТС |
1 |
9 |
Батбаяр |
Билгүүнзаяа |
БАС |
2 |
10 |
Бараа |
Энх-Амгалан |
БАС |
3 |
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа