Монгол Улсын Засгийн газраас тав дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтын 5 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны наймдугаар сарын 10-нд ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн сургалтын төвд боллоо. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар болон ШУТИС-ийн захирал Б.Очирбат, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, ҮБХИС-ийн захирал П.Жаргалан, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, МУБИС-ийн захирал Д.Мандах болон дэд захирлууд, бусад сургуулиудын удирдлага албаны хүмүүс оролцлоо.
Уг арга хэмжээнд ШУТИС-ийн захирал Б.Очирбат шагнал гардуулахын зэрэгцээ, ШУТИС-аас “Оюутан цэрэг-2018” хөтөлбөрт хамрагдаж буй 93 оюутнаас 10 оюутанд ШУТИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг олгохоо илэрхийллээ. Мөн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Ц.Баатархүү нарын хамт оюутнуудтай уулзаж цэрэг эх оронч үзэл нь хэрхэн төлөвшиж үе тэнгийн найз нөхөд гэр бүлдээ үлгэр дууриалал үзүүлэх талаар нь тэдний санал бодлыг сонслоо.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа