ШУТИС-ийн нийт оюутнуудад зориулсан “Хангыл үсгийн баяр” өдөрлөгийг ГХИ-ийн Ази судлалын тэнхимийн Солонгос судлалын баг МехТС, МХТС-тай хамтран зохион байгуулж, тус сургуулиудын удирдлага, профессор багш нарын төлөөлөл, оюутнууд оролцлоо.
2018 оны 10 сарын 9-нд МехТС-д, 10 сарын 10-нд ГХИ-д, 10 сарын 11-нд МХТС-д тус тус зохиогдсон өдөрлөгийн үеэр ГХИ-ийн Техник Технологийн орчуулагчийн солонгос хэлний ангийн оюутнууд, МехТС, МХТС-иудад хэрэгжүүлж буй БНСУ-ын Сүнчонхян Их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөрийн ангийн оюутнууд, Данкүк Их сургуулийн солилцооны оюутнууд хамтран багт болон дэвүүрт бүжиг, таеквондогийн үзүүлбэр, цохиур хөгжим, К-поп дуу зэрэг солонгосын соёл урлагийн тоглолт үзүүлж, үзэгчдийн дунд солонгос үндэсний тоглоом тоглуулан, үндэсний хоолны амталгаанд урив.
Мөн энэ үеэр Хангыл үсгийн цэвэр бичгийн уралдаанд түрүүлсэн болон арга хэмжээнд идэвхтэй оролцсон оюутнуудад шагнал, урамшуулал гардууллаа.
Хангыл үсгийн мэндэлсэн 10 сарын 9-ний өдрийг тохиолдуулсан энэхүү арга хэмжээ нь ГХИ-д солонгос хэл, орон судлалын сургалт явагдаж эхэлсэн үеэс жил бүр зохиогдож эдүгээ 15 дахь жилтэйгээ золгож байна.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа