ШУТИС, ХШУС-ийн ХИС-ын профессор, багш, сургалтын мастерууд МАК-ийн үйлдвэрүүдтэй танилцав
2018-10-26 00:46

ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарын профессор, багш, сургалтын мастерууд 2018.10.19-ны өдөр МОНГОЛЫН АЛТ КОРПОРАЦИЙН /МАК/ Налайх дахь EURO BLOCK Хийт бетоны үйлдвэр, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байгуулагдсан EURO Цементийн үйлдвэрүүдтэй танилцав. Тус үйлдвэрүүдэд ХШУС-ийн Химийн технологич инженер, Нүүрс, газрын тосны боловсруулалтын технологич инженер, Материал судлал, шинэ материалын технологич инженер мэргэжлээр төгссөн төгсөгчид ажиллаж байсан ба цаашид харилцаа холбоогоо өргөжүүлж оюутнуудыг үйлдвэрлэлийн дадлагаар дагалдан ажиллуулах гэрээ хийхээр тохиролцов. 

 

Хийт бетоны үйлдвэр

 

Хийт бетоны үйлдвэрийн химийн лаборатори

 

МАК–ийн EURO Цементийн үйлдвэр

 

МАК–ийн EURO Цементийн үйлдвэрийн нүүрсний ба робот лабораторит ажиллаж байгаа төгсөгчид

2018 оны 10 дугаар сарын 19