БНСУ-ын ЭСЯ –ны ивээл дор жил бүрийн намар уламжлал болон зохиогддог Монголын их, дээд сургуулиудын солонгос хэлний тэнхимүүдийн хоорондох спортын нөхөрсөг тавдугаар наадам 11 сарын 3-ны бямба гарагт амжилттай болж өндөрлөлөө. Монголын Үндэсний Их Сургуулиас хамтран зохион байгуулсан тус наадамд ШУТИС, МУИС, МУБИС, УБИС, Хүмүүнлэгийн Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Олон улсын Улаанбаатар Их Сургууль, Хүрээ дээд сургууль, Их засаг Их Сургуулийн оюутны баг тамирчид сагсан бөмбөг /эр/, гар бөмбөг/эм/, олс таталт гэсэн 3 төрөлд хурд, хүчээ сорьж ширүүн өрсөлдсөний дотор ШУТИС-ийн МХТС, МТС, ГХИ-ийн оюутны хамтарсан баг сагсан бөмбөгийн төрөлд III байр эзэлж хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. Тэмцээнд байр эзэлсэн болон бусад төрөлд амжилттай оролцсон баг тамирчид, хөгжөөн дэмжсэн багш, оюутнууддаа сурлага, спортын өндөр амжилт хүсье.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа