“Ирээдүйн мэргэжилтэн-бидний оролцоо” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа
2018-11-14 21:03

ШУТИС-ийн “Нээлттэй хаалганы өдөр”-ийг энэ сарын 13-нд зохион байгуулж тус арга хэмжээнд Нийслэлийн Боловсролын Газар, ЕБС-ийн нийгмийн ажилтан, багш нар уригдан оролцлоо.  ЕБС-ийн нийгмийн ажилтан, багш нарын оролцоотойгоор сурагч бүр өөрсдийн хэрэгцээ, сонирхолд тулгуурлан ирээдүйн мэргэжлээ сонгоход дэмжлэг үзүүлэх, адил тэгш боломжоор хангах, хүртээмжтэй мэдээлэл өгөх, бүх шатны боловсролын байгууллагын уян хатан хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус арга хэмжээ чиглэгдэв.

ШУТИС-ийн СХБА-ны дарга Д.Батдорж их сургуулийн сургалтын үйл ажиллагаа, хөтөлбөр, мэргэжлүүдийн талаарх мэдээллийг хүргэсэн бол Е-нээлттэй институтийн захирал Я.Наранцэцэг “Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх веб хуудас”, МеТС-ийн салбарын эрхлэгч Д.Ганбат  “Сургалтад дижитал педагог нэвтрүүлж буй туршлага, боломж"-ийн талаар танилцуулав.

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн дэд захирал, сургалтын албаны ажилтан нар сургалт, судалгааны орчин, сургалтын үйл ажиллагааг, оюутны клубүүд  өөрсдийн хийсэн бүтээлүүдээ  танилцууллаа.

 

 

Нээлттэй хаалганы өдөрт оролцсон 1, 2, 11, 16, 17, 21, 25, 31, 33, 40, 44, 55, 59, 85, 87, 97,  111, 114, 115, 120, 132, 133, “Кингс Кидс”, “Төгсдэлгэрэх”, “Шилдэг”  зэрэг ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд доорх чиглэлээр цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мөн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан ШУТИС-ийн удирдлага, хамт олонд талархаж буйгаа илэрхийлсэн юм.

  • 9-12 ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг “Нийгмийн ажилтны цаг” хичээлийн хүрээнд зохион байгуулах;
  • Төгсөх ангийн эцэг, эхийн уулзалт зохион байгуулж сургалтын хөтөлбөр, мэргэжлийн талаар танилцуулга хийх;
  • Сургалтын арга зүйг сайжруулах чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулах;
  • ЕБС-иудад ажиллаж байгаа мэргэжлийн бус нийгмийн ажилтан нарыг мэргэшүүлэх чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулах;
  • ШУТИС-КООСЭН сургуулийн электроникийн дугуйланг үргэжлүүлэн ЕБС дээр ажиллуулах г.м.

Тус саналуудын хүрээнд цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаа салбарын эрхлэгч, профессор, багш нар Маркетинг, олон нийттэй харилцах албатай холбогдоно уу.

Маркетинг, олон нийттэй харилцах алба

Сургалтын хөтөлбөр бүртгэлийн алба

Оюутны соёл үйлчилгээний алба