“Тоон ертөнц-2018” сэдэвт Газарзүйн мэдээллийн систем-Зайнаас тандан судлалын зургаа дахь улсын олимпиад болов
2018-11-14 23:02

ШУТИС, ГУУС-ийн Геологи-гидрогеологийн салбараас Олон улсын газарзүйн мэдээллийн системийн өдөр “GIS day”-г тохиолдуулан “Тоон ертөнц-2018” сэдэвт Газарзүйн мэдээллийн систем-Зайнаас тандан судлалын зургаа дахь улсын олимпиадыг төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын лабораторуудын оюутнуудын дунд 2018 оны 11 сарын 12- ны өдөр зохион байгуулж ШУТИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо. Тус олимпиадад III байр эзэлсэн ШУТИС-ийн ХШУС-ийн Үйлдвэрийн Экологийн Инженерийн  2-р курсын оюутан Э. Түвшин-Ундрал, Э. Ариунболд, БАС-ийн Усны Нөөц Экологийн 2-р курсын оюутан Г. Сувдмаа нартаа баяр хүргэж, амжилт хүсье.