ШУТИС-ийн оюутан залууст зориулсан “Өөрчлөлтийн бяцхан түүх ” чөлөөт ярилцлага амжилттай эхэллээ
2018-11-16 00:40

“Өөрчлөлтийн бяцхан түүх” чөлөөт ярилцлага нь оюутан залуучуудад өөрийгөө хөгжүүлж, өөрчлөлтөд хүрсэн түүхэн амжилт, түүний төлөө тууштай суралцагч, тэмцэгч байхад нөлөөлөх хүчин зүйлийн талаар чөлөөтэй харилцан ярилцах зорилготой үйл ажиллагаа юм. Тус арга хэмжээний зочидоор ШУТИС-д амжилттай суралцаж буй оюутан болон төгссөн залуусыг урьж хичээлийн I байр “Хурлын танхим”-н үүдэнд нээлттэй явагдаж буйгаар онцлогтой.

Тус арга хэмжээний анхны зочиноор ШУТИС-ийн БАС-ийн ИБҮБ-ийн IV курсийн оюутан Батхуяг овогтой Батдэлгэр оролцлоо. Б.Батдэлгэр нь суралцахын хажуугаар өөрийн дуучин болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд ШУТИС-ийн “Дуулаачийн”, “Хөтлөгчийн” клубийн гишүүн болж  өөрийн сонирхлоор авъяасаа  хөгжүүлснээр сонгосон мэргэжилдээ ч дуртай болохоос гадна мэргэжлийн уралдаан тэмцээнд амжилттай оролцож байна. Б.Батдэлгэр нь аливаа эхэлсэн ажлынхаа эцсийг үзтэл хийдэг эрхэм чанартай тиймээс ч хичээл, авъяас зэргийг зэрэг хөгжүүлэн БАС-ийн ИБҮБ-ийг 4 жилдээ багтаан амжилттай төгсөхөөр төлөвлөсөн  байна. Б.Батдэлгэр нь өөрийн мөрөөдлөө биелүүлэн БАС  болон  ШУТИС-ийн урлагийн их наадамд удаа дараа олон номинацид шагналт байранд шалгарсан авъяаслаг оюутан юм. Тэрээр ШУТИС, БАС болон бусад сургууль, байгууллага хамт олны томоохон арга хэмжээнүүдэд дуулж, хөтлөх зэргээр оролцож орлогтой оюутан болж чадсанаа бахархалтай ярьж байлаа.

 

Тус арга хэмжээг ШУТИС-ийн Оюутны соёл үйлчилгээний алба, Хөтлөгчийн клуб, SQ төвтэй хамтран зохион байгуулж байна. Дараагийн зочин ШУТИС-ийн төгсөгч ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан Б.Мягмардорж уригдсан. Цаашид өөрийн мэргэжлийн салбарт манлайлан ажиллаж буй төгсөгч нараас энэхүү арга хэмжээнд оролцуулах сонирхолтой багш нар холбогдож болно.

Холбогдох утас 1035, 321184

Оюутны соёл, үйлчилгээний алба