ШУТИС-ийн ГХИ-ийн Европ судлалын тэнхимээс, ДЦС-4 ТӨХК-ийн хооронд хамтран ажиллах тухай байгуулсан гэрээний дагуу тус компаний зарим ажилтнуудад орос хэлний анхан, дунд шатны сургалт явууллаа. Тус сургалтанд анх 38 хүн хамрагдаж, ЕСТ-ийн ахлах багш М. Байгаль, Т.Мөнхтуяа нар хичээл заасан.
Сургалтын дараа суралцагчдын сурсан мэдлэгийг шалгах, тэднийг идэвхжүүлэх зорилгоор орос хэлээр тэмцээн зохион байгуулсан. Уг тэмцээнд багууд орос хэлээр мэндчилгээ дэвшүүлж, багийн гишүүн тус бүр өөрийн ажлын нэг өдрийг танилцуулсан видео бичлэг хийж, танин мэдэхүйн асуултанд хариулж авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдлөө.
11-р сарын 17-нд “Кто лучше знает русский язык” тэмцээн зохион байгуулж, суралцагчдад сертификат гардуулахад ГХИ-ийн ЕСТ-ийн эрхлэгч С.Бархас, ДЦС-4 ТӨХК-ий Захиргаа хүний нөөцийн албаны дарга Ш.Туухайнжин, сургалтын менежер Н.Эрдэнэбаяр, Т.Оргил-Эрдэнэ, хичээл заасан багш нар оролцлоо.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа