2018 оны 11 дүгээр сарын 7-9 өдрүүдэд Бээжингийн их сургуульд “Дэлхийн Хятад хэлний сургалт” олон улсын холбоо, Күнзийн институтийн төв байгууллага, Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх Ханбань байгууллага хамтран зохион байгуулсан 13 дахь удаагийн “Олон улсын хятад хэлний сургалт” эрдэм шинжилгээний хурал боллоо.
Тус хуралд Хятад, Грек, Герман, Франц, Орос, Солонгос, Америк, Монгол, Япон, Испани, Итали, Индонези, Англи, Вьетнам, Шинэ зеланд зэрэг 32 улсын 340 гаруй хүн илтгэлээ хэлэлцүүлсэн. Нийт 8 салбар хуралдаан хуралдсан.
Монгол улсаас 2 эрдэмтэн (ШУТИС-1, МУБИС-1) илтгэл нь шалгарч оролцсон бөгөөд ГХИ-ийн Ази судлалын тэнхимийн багш Л.Чойжилмаа “Ханзны сургалт дахь соёлын хүчин зүйл хийгээд түүний заах арга болон судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлж мөн салбар хуралдаан даргалсан байна.
ГХИ-ийн АСТ
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа