Соёл судлалын хичээлийн нээлттэй өдөрлөг боллоо
2018-11-23 22:15

БуХС-ийн хүмүүнлэгийн салбарын ахлах  багш, доктор, дэд профессор Д. Наранцацрал  2018 оны 11дүгээр  сарын 16 нд ШУТИС-ийн  Урлаг танхимд  соёл судлалын хичээл үзэж буй ШУТИС-ийн оюутнуудын дунд  сонгодог хөгжмийн өдөрлөгийг зохион байгууллаа.

 

Тус өдөрлөгийг ШУТИС-ийн оюутнуудын таван жил зохион байгуулж буй бөгөөд Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт С. Гончигсумлаагийн  нэрэмжит  Консерваторын  оюутнууд дэлхийн сонгодог зохиолчдын шилдэг уран бүтээлээс толилуулж, МУСТА, дуучин Мөнхсайхан ая дуугаа өргөсөн, балеттай, дуурьтай, амьд хөгжимтэй, сонгодог бүтээлүүд тайзнаа  тавигдсан өдөрлөг боллоо. Хөтлөгч МУСТА Базардорж тус өдөрлөгийг хөтлөн явууллаа. Өдөрлөгт ШУТИС, МУИС, СУИС, МУК-ийн  багш нар оролцлоо.

 

Өдөрлөгийг нээж  БуХС-ийн захирал, доктор (Ph.D) А. Энхбат үг хэлж, хаалтын үгийг БуХС-ийн Хүмүүнлэгийн салбарын эрхлэгч, доктор, профессор Н. Галиймаа хэлж өндөрлөв.  Өдөрлөгийн үеэр соёл судлалын хичээлийг үзэж буй  оюутнуудын дунд “Сонгодог хөгжмийн аяыг таах” гурван шатлалт тэмцээн болж, ШУТИС, МУИС-ийн оюутнууд өрсөлдлөө. Тэмцээний шүүгчээр МУИС, ШУТИС, Консерваторын нэр хүндтэй, профессор багш нар ажилалаа. Тэргүүн байранд МУИС-ийн оюутнуудын баг, дэд, гутгаар байранд ШУТИС-ийн оюутнуудын баг  шалгарлаа. Соёл судлалын хичлээлийг үзэж буй ШУТИС-ийн оюутнууд сонгодог хөгжмийн аяуудыг чадамгай тааж байгаа нь бахархалтай байв.

 

Мөн тус ажиллагааны хүрээнд багш, доктор, дэд профессор  Д. Наранцацралд   МУБТА цол,  тэмдэгийг БуХС-ийн захирал, доктор А.Энхбат гардуулав.

 

ШУТИС-ийн  Боловсрол эрхэлсэн проректор Х. Энхжаргал Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын менежер, 2016 оны ШУТИС-ийн төгсөгч,  А.Тэмүүжин нар хамтын ажлын гэрээнд гарын үсэг зурлаа.

Мэдээ бичсэн:  Багш М. Жавзансүрэн