БСШУСЯ, Springer Nature ОУ-ын мэдээллийн сантай хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж буй “High Usage Award” уралдааныг ШУА, МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС-ийн дунд “High Usage Aw ard”, “High Usage Growth Award”, “High Publication Growth Award” гурван төрлөөр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 10 сар хүртэл зарласан.
“High Usage Award-2018” – ын шалгаруулалт 2018 оны 11 дугаар сарын 22-ны өдөр БСШУСЯ-д болж Шинжлэх Ухаан, Технологийн их сургууль “High Usage Award”, “High Publication Growth Award” гэсэн 2 номинацийн шагналыг гардан авлаа.
ШУТИС-ийн номын сан нь Монголын номын сангуудын консорциумтай хамтран профессор багш, судлаачдын дунд шат дараалалтай сургалтуудыг явуулж, таниулан сурталчлах ажлыг тогтмол хийсэн. Энэ хугацаанд ОУ-ын Springer Nature мэдээллийн санг сургалт, судалгааны ажилдаа ашигласан болон бүтээлээ хэвлүүлсэн нийт профессор багш нартаа талархаж байна.
Та бүхэнд “Шинжлэх ухааны ажилтан”-ы өдрийн баярын мэнд хүргэж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.
Шинжлэх Ухаан, Технологийн номын сан
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа