2011 оны 10 дугаар сарын 3-ны өдөр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Эрчим хүчний инженерийн сургуулийн багш З.Цэрэндоржид Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон гардуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 130 дугаар зарилгаар түүнд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон өгөхөөр болсон байна. ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн бүрэлдэхүүн эрдмийн зөвлөлийн өрөөнд Эрчим хүчний инженерийн сургуулийн багш З.Цэрэндоржийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн алд цагаан хадаг, мөнгөн аягатай өргөн барьсан.
Мөн энэ өдөр “Орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жил”-ийн ой тохиож байгаа бөгөөд сайд Ё.Отгонбаяр боловсролын байгууллагад үр бүтээлтэй ажилласан нэр бүхий 69 хүнд “Боловсрол-90” ойн медаль, үнэмлэхийг гардуулан өгөв.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа