2018 оны ШУТИС-ийн хэмжээнд зохиогдсон дүрслэх геометрийн олимпиадын мэдээлэл
2018-12-14 17:48

ШУТИС, БАС-ийн Архитектурын салбар, зурагзүйн багш нар инженер, технологийн чиглэлээр суралцаж байгаа ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн оюутнуудын дунд  Дүрслэх геометрийн олимпиадыг 2018 оны 12 сарын 8-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Олимпиадад бүрэлдэхүүн сургуулийн 2000 гаруй оюутнаас шалгарсан 60 гаруй  оюутан оролцож мэдлэг, оюунаа сорилоо. Багш нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулах комисс ажиллаж олимпиадын дүнг гаргахад:

1-р байр B181320012 Б.Сэлэнгэ,  2-р байр    B181100739 Т.Билгүүн,

3-р байр      B181100705    Б.Долгормаа,   В181320155   Г.Нямсайхан,

Тусгай байр: B181350726     А.Урантогос, B181350037 Б.Давааням   нар  шалгарлаа.

Олимпиадыг зохион байгуулахад  оролцсон  багш нар, хамрагдсан нийт оюутан суралцагчиддаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

БАС. Архитектурын салбар

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС