ХШУС-ийн багш, дэд профессор Т.Улаанбаатар 2018 оны 12-р сарын 3-5 хооронд АНУ-ын Чикаго хотод зохион байгуулагдсан Астрофизик ба Эгэл Бөөмсийн Физикийн 4-р бага хуралд (4th International Conference on Astrophysics and Particle Physics) оролцож “Supreme Theory of Everything” сэдэвтэй илтгэл тавьж амжилттай хэлэлцүүлэн, шилдэг илтгэлээр шалгаран “Advances in Theoretical and Computational Physics” сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх урилга авлаа. Мөн эхний 2 өдрийн хуралдааныг даргалсан байна. Энэ хуралд АНУ, ОХУ, Япон, Франц, Герман, Хятад, Энэтхэг зэрэг 23 орны эрдэмтэд, судлаачид 41 илтгэл хэлэлцүүлэв. Хураангуй илтгэл нь “Ulaanbaatar Tarzad, Journal of Astrophysics and Aerospace Technology 2018, Volume 6, DOI: 10.4172/2329-6542-C7-035” сэтгүүлд урьдчилан хэвлэгдсэн юм.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа