ШУТИС-ийн Оюутны холбоо Монголын үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран 2011 оны 09-р сарын 23-нд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад шинээр элсэгч оюутны дунд “Нэгдсэн танилцах” өдөрлөг зохион байгууллаа.
Тус арга хэмжээг сургуулиа сурталчилан таниулах, найз нөхөд хамт олны хүрээллийг бий болгож тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор анх удаа “Нэгдсэн танилцах” өдөрлөгийг зохион байгуулан “Архигүй” гэсэн уриатайгаар архи, тамхигүй эрүүл цэвэр орчинд хамтдаа бүтэн нэг өдрийг өнгөрөөсөн юм. Танилцах өдөрлөгт 800 гаруй оюутан хамрагдлаа.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа