Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 60 жилийн ойг тохиолдуулан Оюутны соёл, үйлчилгээний албанаас санаачлан 2019 оны 09 сард ашиглалтанд орохоор төлөвлөгдөж буй хичээлийн VIII байрны барилгад сайн дурын үндсэн дээр нэг өдрийн цалингаа хандивлах давалгаанд нэгдэхийг нийт багш, ажилчид, оюутан та бүхнийг уриалж байна.
Манай албаны зүгээс Хөрөнгө оруулалт, хангамжийн газрыг уг челлэнжид дуудаж байгаа бөгөөд 24 цагийн дотор фэйсбүүкийн “ШУТИС-ийн багш” группт зурган файл, мэдээллээ оруулж дараагийн газар, алба, бүрэлдэхүүн сургуулийг челлэнжид дуудах юм.
Мөн уг челлэнжид нэгдэх хүсэлтэй багш, ажилчид, оюутан залуус та бүхнийг Оюутны соёл, үйлчилгээний албанд ирэхийг урьж байна.
Оюутны соёл, үйлчилгээний алба
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа