Шинжлэх ухааан технологийн их сургуулийн Оюутны холбооны мэдээлэл сурталчилгааны албаны нээлттэй өдөрлөг 2011 оны 10 сарын 18-20 ны хооронд боллоо. Уг өдөрлөгөөр мэдээлэл сурталчилгааны албаны дөрвөн багийн үйл ажиллагаа болон албаны жилийн үйл ажиллагааг оюутнууддаа тайлагнаж, тэдний санаа бодлыг сонсон. Мөн мэдээлэл сурталчилгааны албанаас эрхлэн гаргадаг ”Их завсарлага” сэтгүүлээ энэ удаагийн дугаараас эхлээд оюутан залуустаа 500 төгрөгөөр борлууллаа. Уг сэтгүүлээ борлуулснаар ШУТИС-ын Оюутны холбоонд хуримтлал үүсгэж жилд 2 оюутны төлбөрийг хөнгөлхөөр болсон. Өдөрлөгийн хүрээнд 10 сарын 18 нд төв байран дээр, 10 сарын 19 нд КТМС-ийн хичээлийн байранд, 10 сарын 20 нд ҮТДС-ийн хичээлийн байранд тус тус болсон.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа