Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “Биотехнологи, шим тэжээл судлал” салбарын “Хүнсний чанар, аюулгүй байдал” хөтөлбөрийн багш, оюутнууд Чингэлтэй дүүргийн 24 дүгээр цэцэрлэгтэй хамтран 2019.02.28-ны өдөр “ДОТОР МАХНЫ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” сэдэвт семинар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Соёлын төвд, тус хорооны иргэдэд зохион байгууллаа. Семинарт салбарын эрхлэгч, доктор Б.Майзул, салбарын профессор, доктор Б.Энхтуяа нар дотор махны хүнс тэжээлийн үнэт чанар, хэрэглээнд хэвшүүлэхийн ач холбогдол, мөн дотор мах боловсруулах чиглэлээр хийгдэж байгаа судалгаа-туршилтын дүнгээс танилцуулж, “Хүнсний чанар, аюулгүй байдал” хөтөлбөрийн магистр, бакалавр оюутнууд туршилтын бүтээгдэхүүний дээжээр амталгаа хийлгэж, санал асуулга явуулав.
Семинарт оролцогсдын зүгээс, энэхүү семинар нь дотор махны хүнс тэжээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, хэрэглээнд хэвшүүлэх сонирхлыг нэмэгдүүлсэн чухал ач холбогдолтой ажил боллоо хэмээн үнэлсэн болно.
Үйлдвэрлэлийн Технологийн сургууль, “Биотехнологи, шим тэжээл судлал” салбар
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа