“Мэдлэгийн эдийн засаг ба инновацийн менежмент” сургалт-семинар болж байна
2011-10-27 19:29 Админ

“Мэдлэгийн эдийн засаг ба инновацийн  менежмент” сургалт-семинар 2011 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд ШУТИС-д болж байна. Тус сургалт-семинарт ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захиралууд болон эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирлууд оролцож байна. Хуралд оролцсоноор бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгийн захирлуудад орчин үеийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн бодлого, мэдлэгийн эдийн засаг, инновацийн удирдлагын талаар мэдлэг олгох, улмаар их сургуулийн хэмжээнд нэгдсэн ойлголттой болгоход чиглэгджээ. Семинарыг Шинжлэх ухаан, технологи инновацийн газар, КТМС-ийн Жижиг дунд үйлдвэрийн сургалт судалгааны төвтэй хамтран зохион байгуулж сургалтанд хамрагдсан хүмүүст сертификат олгох юм.

 


ЗХШҮГ