ШУТИС-д Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг ойлголтыг баталгаажуулах зорилгоор дэмжих багийн гишүүдийн дунд сургалт, семинарыг ШУТИС-ийн төв байранд 2019 оны 04 сарын 01-05-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Бид 2018 оны 10 сараас хойш Чанарын менежментийн тогтолцоог байгууллагын хэмжээнд нэвтрүүлэх үйл ажиллагааг төлөвлөж, ажлын хэсгийг удирдах баг, үндсэн баг, дэмжих багт хуваан үе шаттайгаар сургалт, семинарыг зохион байгуулсаар байна.
Сургалтын агуулга:
Энэ удаагийн семинарт дэмжих багуудын нийт 124 багш, ажилтан буюу 83%-ийн ирцтэй хамрагдсан байна. Үүнд: захиргааны газар, албадын дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ажилтан болон бүрэлдэхүүн сургуулийн дэд захирал, салбар тэнхимийн эрхлэгч, ЭНБД, сургалтын албаны чанар хариуцсан ажилтан, нягтлан бодогч, нярав, байр ашиглалтын менежер, захирлын туслах, эмч, номын санч нарын төлөөллүүд багтлаа.
Зохион байгуулсан
ШУТИС-д Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлын хэсгийн үндсэн баг
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа