Хамтын ажиллагааны хэлэлцээрийн санамж бичигт гарын үсэг зурав
2011-10-28 00:55 Админ

ШУТИС-ийн хүндэт профессор цол олгох ёслолын ажиллагаанд  оролцохоор  Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд хүрэлцэн ирсэн ОХУ-ын Дубна дэх цөмийн шинжилгээний олон улсын хүрэээлэнгийн нейтроны физикийн франк- лабораторийн захирал ФМУ-ны шинжлэх ухааны доктор, профессор А.В Белушкиний  айлчлалын үеэр уг лаборатори болон ШУТИС, МТС-ийн хооронд сургалт, эрдэм шинжилгээ судалгааны талаар хамтран ажиллах хэлэлцээрийн  санамж бичигт талууд 2011 оны 10  сарын  19-нд гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт: Нейтроны судалгааг ашиглан Монгол орны байгалийн нөөц баялаг, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний талаар хамтран судалгаа хийх, ШУТИС-ийн залуу мэргэжилтэнийг тус хүрээлэнгийн нейтроны физикийн лабораторит бэлтгэх, ШУТИС-д нейтроны физикийн жижиг  оврын лаборатори байгуулах, МТС-ийн эрдэмтэн, багш мэргэжилтэнүүдтэй хамтран цөмийн физикийн аргуудыг ашиглан экологийн хамтарсан судалгаа хийх, үл эвдэх сорилийн салбарт хамтран ажиллах зэрэг сургалт судалгааны асуудлуудыг тусган цаашид өргөжүүлэн ажиллахаар тохиролцов. Энэ нь ШУТИС ба МТС-ийн эрдэмтэн багш, судлаачдын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх нэг шинэ чиглэл болох юм. Мөн энэ үеэр МТС-ийн урилгаар Словак улсын Братиславын Комениус Их сургуулийн байгалийн ухааны факультетын профессор Eva Chmielewska айлчилж багш оюутнуудад лекц уншсаны зэрэгцээ тус сургуулийн профессор багш, судлаачидтай уулзан лаборатори, судалгааны төвтэй танилцаж мөн хамтын ажиллагааны хэлэлцээрийн санамж бичгийн эхний хувилбарыг тохиролцов. Энэ санамж бичигт: Монгол орны байгалийн цеолитийн талст бүтэцийн судалгаа, хаягдал уснаас хорт бодис ба хүнд металлийг цэвэрлэх мөн ийм уснаас зэс болон бусад элементийг салган ашиглах, бохир ус ба хорт хийг цэвэрлэх, шороон эрдэсийн физик химийн судалгаа явуулах зэрэг олон асуудал тусгагджээ. Эрдэм шинжилгээний байгуулага, их дээд сургуулиуд, эрдэмтэд дээрх мэдээлэлүүдтэй танилцан хамтран ажиллах боломжтой тухай тус сургуулийн эрдмийн зөвлөлөөс мэдээлэв.