ШУТИС-ийн ЭХИС-ийн Цахилгаан систем, эрчим хүчний удирдлагын профессорын багийн тэргүүлэх профессор Академич, доктор (D.Sc), профессор Д.Содномдоржийн “Монголын цахилгаан эрчим хүчний системийн онолын судалгааны математик боловсруулалт, практик хэрэглээ” сэдэвт лекц 2011 оны 10 дугаар сарын 25-ны Улсын филармонид боллоо. ШУА-ийн гишүүн сонгох 18 дахь удаагийн сонгуулиар 14 эрдэмтэн ШУА-ийн гишүүнээр сонгогдож эгнээгээ өргөтгөжээ. Шинээр академич болсон 14 гишүүний шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан, эрдэм судлалын ажлын үр дүнгийн нь төр болон олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор академичдийн цуврал лекцийг зохион байгуулж байна. Цуврал лекцийн үр дүнд “Залуу эрдэмтдийг дэмжих сан” байгуулах бөгөөд шинээр төрсөн академичдын зорилго нь ШУА-ийн академичдийн нэр хүндийг өргөх, тэдгээрийн судалгааны чиглэлийг бусдад сурталчилах ойлгуулах, улс нийгэмд өөрсдийн судалгааг үнэлүүлэх зэрэгт оршино. Уг цуврал лекц нь 2011 оны 10 дүгээр сарын 11-нээс нэг сард 2 удаа байхаар төлөвлөгдсөн байна.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа