“Тохирох ажилд нь зөв хүнийг-2019” лекц зохион байгуулагдлаа
2019-04-28 20:19

 “ТОХИРОХ АЖИЛД НЬ ЗӨВ ХҮНИЙГ- 2019” танилцуулах лекц, тестийн арга хэмжээг 2019 оны 04-р сарын 25-ны өдрийн 1330-1700 цагт ШУТИС-ийн I байрны 327 тоот хурлын танхимд  зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Карьер хөгжлийн төвийн захирал Ц.Булган, “LendMn” захирал В.Баярсайхан, Харвардын Бизнесийн сургуулийн төгсөгч, ЗГХЭГ-ийн даргын зөвлөх О.Батнайрамдал нар оролцлоо.

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын төгсөх курсын 250 орчим оюутан уг лекцэнд оролцож ажлын байран дахь хандлага, ур чадварыг тодорхойлох  /Professional Profile/- тестээр тестлэгдэн ICareer.mn веб сайтад оюутнууд мэдээллээ байршуулж эхэллээ.

LendMn” захирал В.Баярсайхан “Ажил олгогчид төгсөгчидөөс юу хүлээж байна вэ?”, Харвардын Бизнесийн сургуулийн төгсөгч, ЗГХЭГ-ийн даргын зөвлөх О.Батнайрамдал “Дэлхийд өрсөлдөх боловсон хүчин”сэдвээр оюутнуудад илтгэл тавьлаа. Оюутнууд илтгэгчидээс сонирхсон асуултаа асууж харилцан санал бодлоо солилцсон үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрлөө.

 

 

\ 

Нийт оролцсон оюутан, багш, ажилчиддаа баярлалаа

 

Оюутны соёл, үйлчилгээний алба

Карьер хөгжлийн төв