Орчин цагийн боловсрол үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хүрээнд боловсролын салбарт ажиллаж байгаа багш нар шагнагдлаа. Шагналыг БСШУ-ны яаманд 2011 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр салбарын сайд Ё.Отгонбаяр өөрийн биеээр гардуулан өгч шагнагдсан багш нарт цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүссэн юм. Манай сургуулийн багш нараас “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор КТМС-ийн ахмад багш, МИС-ийн зөвлөх профессор Ц.Далай, “Алтангадас” одонгоор МХТС-ийн Холбооны сүлжээ ба холботын технологийн профессорын багийн ахлах багш Д.Цэрэндулам, ХБС-ийн Солонгос судлал, хавсарга хэл шинжлэлийн профессорын багийн тэргүүлэх профессор Б.Дэдэрмаа нар тус тус шагнагдлаа. Шагнал хүртсэн багш нарыг ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн болон Ректорын зөвлөл хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа