“Ногоон барилга” сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах сэдэвт Европын Холбооны ERASMUS+ GREB төсөлд хамтран ажиллаж буй Итали, Австри, Испани, Швед, Словени, ОХУ, Узбекистан улсуудын нийт 10 гаруй их дээд сургуулиудын төлөөллүүдээс гадна МУИС, ШУТИС-ийн БАС-ийн багш нар тус хуралд оролцлоо.
Энэхүү төслийн гол зорилт нь барилгын хийц загварыг байгальд ээлтэй ногоон технологийн ололт амжилт түлхүү хэрэглэсэн барилгын шинэ хувилбарыг барихад хэрэглэх сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх сургалтыг шинэ хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэхэд орших юм.
БАС-ын багш нар удаа дараа төслийн шугамаар Европын сургуулиудад мэргэжил дээшлүүлсний үр дүнд хэд хэдэн хичээлийг урт хугацааны алсын хараатай хот төлөвлөлт, нийгмийн тогтвортой хөгжлийн цогц бодлогод тулгуурлан боловсруулахаар судалгаа хийж байна. Тус төслийн удирдагч нь Итали Улсын Лакуила Их Сургууль бөгөөд тус сургуулиас төслийн зохицуулагч Массимилиано Инносензо тэргүүтэй гурван төлөөлөгч оролцож байгаа ба төсөлд оролцож буй багш нар сургалтын сертификатаа гардан авлаа.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа