Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөх ажлын хэсгийн гишүүд 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ШУТИС-ийн судлаачид, инженерүүдтэй уулзан, тэдний саналыг сонслоо.
Тус уулзалт, хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын даргын зөвлөх, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Д.Бадарч “Стратеги-2045” сэдвээр, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн профессор, доктор А.Эрдэнэбаатар “Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал ба мэдээллийн технологи” сэдвээр, ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн судлаач, доктор Р.Найдандорж “Их сургуулийн шинэчлэл ба Монгол Улсын хөгжил” сэдвээр, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Т.Намнан “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлэх зарим санал” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
ШУТИС-ийн судлаачид, инженерүүд Монгол Улсын ирэх 25 жилийн хөгжлийн бодлого боловсруулах асуудалд эрдэмтэн судлаачдын санал, санаачлагыг сонсож байгаад нь талархаж буйгаа, цаашид тус ажлын хэсэгтэй бүхий л талаар хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа