Киргизстан улсын Чолпон-Ата хотод 2019 оны 6-р дугаар сарын 6-12-ны хооронд зохион байгуулагдсан XVIII дугаар Гар барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ШУТИС-ийн Байр ашиглалтын нэгдсэн албаны Цахилгаан шатны механикч Б.Намуундөл пара гар барилдааны 80кг жинд III-р байрт буюу хүрэл медаль хүртлээ.
Гар барилдааны Ази тивийн аварга шалгаруулах 18-р тэмцээнд Ази тивийн 12 орон оролцож нийт 500 гаруй тамирчин хүч сорьсноос пара гар барилдааны босоо төрлийн 80кг жинд 17 тамирчин оролцож, 70кг жинд 18 тамирчин оролцож зүүн баруун гараар хүч сорьсон байна.
Уг тэмцээнд амжилттай оролцсоноор 2019 оны 10-р сард Румын улсад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болжээ.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа