ШУТИС Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездений Техникийн Их Сургууль болон Германы Эрдмийн Солилцооны Албатай хамтран “Computational Logic” зуны сургалтыг 2019 оны 8 дугаар сар 18-аас 8-р сарын 25 хүртэл зохион байгууллаа. Сургалтад Дрездений ТИС-ээс гадна ХБНГУ-ын Кобленцийн ИС, Дегендорфын ДС, Фрайбургийн ИС-ийн профессорууд хүрэлцэн ирж нийт 48 цагийн лекци уншсан юм. ШУТИС-ийн ХШУС, ХМТС, ЭХИС-ийн багш нар болон МУИС-ийн багш нар сургалтад идэвхтэй оролцлоо.
Германы Эрдмийн Солилцооны Алба буюу бидний нэрлэж заншсанаар DAAD, Германы Судалгааны Нийгэмлэгийн тэтгэлэгээр ШУТИС-ийн хэд хэдэн залуу багш нар ХБНГУ-д докторантурт суралцаж төгссөн билээ. DAAD-ын тэтгэлэгээр Монголоос жил бүр 2-3 багш докторын дараах сургалтанд хамрагдах боломжтой юм. DAAD-ын шугамаар тус сургууль дээр 3 төсөл хэрэгжсэн ба ШУТИС-д Герман Улсад их дээд сургууль төгссөн 20 гаруй багш ажилтан ажиллаж байгаагаас Герман Улсад докторын зэрэг хамгаалсан 12 профессор багш ажиллаж байгаа юм.
Сургалт зохион байгуулж буй профессоруудын төлөөллийг ШУТИС-ийн ректор хүлээн авч уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа