ШУТИС-ийн 2019 “ОНЫ ШИЛДЭГ СУДЛААЧ” багш нар шалгарлаа
2019-10-02 01:34

2. 2019 оны шилдэг “Судлаач” багш ангилал 2019- оны 9-р сарын 24-ны өдөр ШУТТНСангийн 504 тоот өрөөнд нээлттэй өдөрлөг хэлбэрээр зохион байгуулагдаж ШУТИС-ийн Захирлын 2019 оны 09-р сарын 16-ны өдрийн А/183 тоот тушаалаар томилогдсон холбогдох асуудал эрхэлсэн дэд захирлаар ахлуулсан салбар комисс ажиллав.

     Шилдэг "СУДЛААЧ" багшийн ангилалд:

  • БАС - Д.Сүнжидмаа
  • БуХС- Д.Хатанбаатар
  • ГУУС - Б.Мөнхцэнгэл
  • ГХС - Ч.Золзаяа
  • МехТС - Г.Оюунбат
  • МХТС - И.Цэрэн-Онолт
  • ҮТС - Л.Удвал
  • ХШУС - Б.Тунгалагтамир
  • ЭХС - Бя.Бат-Эрдэнэ

Нийт 9 багш бүрэлдэхүүн сургуулиудаас шалгаран оролцож өөрийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, илтгэл тавьж ажлаа танилцуулав.

Эрдэм судлалын ажлаараа дотоод, гадаадад танигдан сургуулийн нэр хүндийг өсгөж, залуу судлаачдыг дагалдуулан удирддаг, судалгааны ажил нь практикт нэвтэрсэн, судлаач эрдэмтэн 3 багш шилдэгээр тодорлоо. Үүнд:

  

                 1-р байр Б.Мөнхцэнгэл ГУУС      2-р байр И.Цэрэн-Онолт МХТС      3-р байр Бя.Бат-Эрдэнэ ЭХС

ОНЫ ШИЛДЭГ СУДЛААЧ -аар тодорсон багш нартаа БАЯР ХҮРГЭЖ цаашдын

эрдэм судлалын ажилд нь  улам өндөр амжилт хүсэе!

Нээлттэй боловсролын төв