ШУТИС-ийн Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах “ Намрын тэргүүн” тэмцээн болж өндөрллөө
2011-11-18 19:11 Админ

ШУТИС-ийн “Намрын тэргүүн” шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн 2011 оны 11 дүгээр сарын 7-14-ний өдрүүдэд  амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Тэмцээний тойргийн  болон хагас шигшээ тоглолтууд өөрийн сургуулийн спорт зааланд явагдаж шигшээ тоглолтууд спортын шинэ ордон “Буянт-Ухаа” цогцолборт боллоо. Тус тэмцээнд эмэгтэй 12 , эрэгтэй 14 нийт 26 багийн 312 тоглогч ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Багууд  4 бүсэд хуваагдан тоглож, бүсээс шалгарсан багууд хагас шигшээд  2 бүсэд оноолтоор тоглосны эцэст шалгарсан 4 баг олимпийн  системээр тоглож медалийн эзэдээ тодорууллаа. Энэ удаагийн тэмцээнд салбар, бүрэлдэхүүн сургуулиудаас ОрТС , ДаТС, Барилгын коллежийн  баг тамирчид  оролцлоо.

Шигшээ тоглолтонд, эмэгтэй багуудаас

1-р байр МХТС-ийн баг / багийн дасгалжуулагч спортын мастер М.Амаржаргал, багийн ахлагч Ж.Иштаяа /

2-р байр Эрдэнэтийн ТИС-ийн баг /багийн дасгалжуулагч спортын мастер Д.Цэгмид , багийн ахлагч З.Солонго /

3-р байрыг НТС-ийн баг / багийн дасгалжуулагч оюутан М.Майсугир, багийн ахлагч   Ө.Бүрнээ/

эзлэн  алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон болС. Энхболд /ЭХИС-ийн төгсөгч/ дасгалжуулагчтай  А.Чимэгсанаа ахлагчтай ЭХИС-ийн баг тоглогчид  хоёрхон онооны зөрүүтэйгээр хожигдон  4-р байрт орлоо.

Эрэгтэй багуудаас

1-р байрыг  ЭХИС-ийн баг  / дасгалжуулагч ЭХИС-ийн төгсөгч С.Энхболд, багийн ахлагч    Д. Мөнхтөр/

2-р байрыг МХТС-ийн баг / дасгалжуулагч спортын мастер М.Амаржаргал, багийн ахлагч  Д.Дэлгэрням /

3-рбайрыгКТМС-ийн баг / дасгалжуулагч Б. Дорж, багийн ахлагч Д. Гантулга / эзэлж медалийн эзэд болсон.

Б.Заяамандах /ОЗ-ийн дарга /  дасгалжуулагчтай  Ц.Ганболд ахлагчтай БИАС-ийн баг IV байранд орлоо.

Шигшээ тоглолтын дундуур зохиогдсон тамирчдын дундах 3 онооны шидэлтийн тэмцээнд эрэгтэйчүүдээс: ЭХИС-ийн Б.Алтанхан ,эмэгтэйчүүдээс  МХТС-ийн Г. Отгонтуяа нар түрүүлж өргөмжлөлиийн эзэд боллоо.

Үзэгчдийн дунд зохион байгуулагдсан, төвийн шугамаас цагирганд бөмбөг шидэж оруулах тэмцээнд МХТС, ҮТДС-иудаас тус бүр нэг оюутан  оновчтой шидэж оруулан адилхан оноо авч ивээн тэтгэгчийн шагналыг хүртлээ. Энэ үзүүлбэрийг  Оюутны Холбооны саналаар “ Prince world ” ХХК ивээн тэтгэж 50,000 төгрөгөөр урамшуулсныг тус компаний төлөөлөгч У.Батдорж ирж гардуулсан юм.

Тэмцээнд оролцогсдын дундаас спортын ур чадвар, ухаалаг тоглолтоороо ЭХИС-ийн оюутан А.Энхтүвшин , МХТС-ийн оюутан О.Болортуяа нар шалгаран  тус тэмцээний шилдгүүдээр тодорсон бол,  3 дахь жилдээ Оюутны Холбооноос уламжлал болон олгогдож байгаа, УУИС-ийн төгсөгч, ШУТИС-ийн “SHARKS”, Монголын Оюутны болон МУ-ын шигшээ багийн холбон тоглогч асан   Б.Ариунболд агсны  нэрэмжит шагналаар  “ SHARKS” багийн төвийн тоглогч, 2011 оны  Зүүн Азийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээнд МУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд төвийн тоглогчоор амжилттай тоглосон МХТС-ийн оюутан Д.Дэлгэрням   тодорч өргөмжлөл , цом , мөнгөн шагналаар шагнагдлаа.

Уламжлалт энэхүү тэмцээний багийн нэгдсэн дүнгээр с/м М.Амаржаргал дасгалжуулагчтай МХТС-ийн  баг хамт олон шалгарч шилжин явах “ Цом” , өргөмжлөлийн эзэд боллоо.

Тус арга хэмжээний үеэр Оюутны холбооны төлөөллүүд ая дууны мэндчилгээ дэвшүүлж , ШУТИС-ийн спорт бүжгийн “Галт шувуу” хамтлаг , Спорт Аэробикийн  баг тамирчид үзүүлэх тоглолт хийсэн нь ордонд хуран цугласан  нийт оюутан, үзэгчдийн талархлыг хүлээлээ.


ЗХШҮГ