ШУТИС-ИЙН “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛЧ” багш нар шалгарлаа
2019-10-02 01:54

2019 оны шилдэг “БҮТЭЭЛЧ” ангилал 2019 оны 9-р сарын 27-ны өдөр ШУТТНСангийн 504 тоот өрөөнд нээлттэй өдөрлөг хэлбэрээр зохион байгуулагдаж ШУТИС-ийн Захирлын 2019 оны 09-р сарын 16-ны өдрийн А/183 тоот тушаалаар томилогдсон холбогдох асуудал эрхэлсэн дэд захирлаар ахлуулсан салбар комисс ажиллав.

Шилдэг " БҮТЭЭЛЧ " багшийн ангилалд:

  • БАС - С.Нямдорж
  • БуХС - Ю.Болдбаатар
  • ГУУС - Ж.Ундаръяа
  • ДаТС - Ж.Бат-Эрдэнэ
  • МехТС - Ц.Нямдулам
  • МХТС - Ц.Хүрэлбаатар
  • ҮТС  - Б.Гэрэлмаа
  • ХШУС - Г.Саран
  • ЭХС - А.Түмэнбаяр

Нийт 9-н багш бүрэлдэхүүн сургуулиудаас шалгаран оролцож өөрийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, илтгэл тавьж ажлаа танилцуулав.

Инновацийн шинэ бүтээл, бүтээгдэхүүн гаргаж, оновчтой санаагаа хөгжүүлэн практикт нэвтрүүлдэг, өөрийн болон оюутнуудынхаа бүтээл, урлаг, спортын амжилтаараа гадаад, дотоодод танигдсан, шинийг санаачлагч дараах 3 багш шилдэгээр тодорлоо. Үүнд:

               

1-р байр Ц.Хүрэлбаатар МХТС           2-р байр Б.Гэрэлмаа ҮТС          3-р байр Ц.Нямдулам МехТС

                                                 

ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛЧ БАГШ нартаа БАЯР ХҮРГЭЖ цаашдын ажил хөдөлмөрт нь улам өндөр амжилт хүсэе!

Нээлттэй боловсролын төв