“COOK SHOW “ оюутны мэргэжлийн ур чадвар шалгаруулах тэмцээн
2011-11-22 01:48 Админ

Худалдаа, нийтийн хоолны байгуллага үүсч хөгжсөний 90 жил, Хоол, хүнсний салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ойд зориулан  ХИБС-ийн ХҮШС-ын профессорын багаас  “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи” , “Хоол зүй-тэжээхүй ухааны”  мэргэжлийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болон явагддаг  мэргэжлийн ур чадвар тэнсэх “COOK SHOW“ шалгаруулалт 2011 оны 11-р сарын 19-ны өдөр “ Амазон “ клубт болж Л.Цэрэнпүрэв багштай ХҮҮТИ-IV ангийн оюутнууд  амжилттай зохион байгуулж явуулав.

Тэмцээнд ХИБС-ийн дээрх мэргэжлийн ангийн 5 баг, “Техник Технологийн Коллеж”, “Сэрүүлэг” дээд сургуулийн оюутнууд оролцож мэргэжлийн авьяас чадвараа сорин уралдсанаас Л.Цэрэнпүрэв багштай ХҮҮТИ-IV анги  тэргүүн байр эзэлж шилжин явах цом,  Д.Уянга багштай ТТК-ын баг  удаах байр,

Г.Энхтайван багштай ХЗТУ- III анги гуравдугаар  байрт шалгарлаа.

Мэргэжлийн ур чадвараа сорих, хоол зохион бүтээх шинжлэх ухааны мэдлэгээ гүнзгийрүүлж, практикт хэрэгжүүлэх, өөр хоорондоо туршлага солилцох, нөгөө талаас хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийн хичээлийн томоохон дадлага болж өгдөгт уламжлалт тэмцээний ач холбогдол оршино.