ШУТИС-ийн оюутнууд Роботын “HARUMAFUJI CUP 2019” тэмцээнд тэргүүллээ.
2019-10-29 20:16

Мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга Харүмафүжи Бямбадоржийн нэрэмжит "HARUMAFUJI CUP 2019" роботын үндэсний аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнийг ШУТИС-ийн Механик тээврийн сургууль, Шинэ Монгол Харүмафүжи сургууль, Mongolian Innovation Corporation зэрэг байгууллагууд  хамтран 2019 оны 10 сарын 27-ны өдөр Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн байранд  зохион байгууллаа.

Тэмцээн “Robot Sumo”, “Mini Robot Sumo”, “Micromouse” гэсэн 3 явагдаж нийт 50 гаруй баг тамирчид оролцлоо. Үндэсний тэмцээнд түрүүлсэн багууд тэмцээний төрөл тус бүрээр олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

Тэмцээний  “MicroMouse” төрөлд: 

  • I байр – Мэдээлэл холбооны технологийн сургуулийн  HighTech багийн оюутан Э.Лхагвадаянжамц 
  • II байр - Мэдээлэл холбооны технологийн сургуулийн IV дамжааны оюутан Ө.Өлзийбадрах

III байр - Мэдээлэл холбооны технологийн сургуулийн “Цахим алт” багийн оюутан Д.Баярсайхан нар шалгарч 2019 оны 11 сарын 30-наас 12 сарын 2-ны өдрүүдэд Япон улсын Токио хотод зохион байгуулагдах “МICROMOUSE -2019” олон улсын тэмцээнд оролцох эрхтэй боллоо

   

Тэмцээний “Robot sumo” автомат удирдлагын төрөлд:

  • I байр - Механик тээврийн сургуулийн “Pro-Mech” клубийн Г.Мөнхбаяр ахлагчтай “W-Robot” баг
  • II байр – Робот сонирхогчдын холбооны Б.Батзаяа ахлагчтай “Master Sumo” баг

Тэмцээний “Robot sumo” гар удирдлагын төрөлд:

  • I байр - Робот сонирхогчдын холбооны Б.Батзаяа ахлагчтай “Master Sumo” баг
  • II байр -  Механик тээврийн сургуулийн “Pro-Mech” клубийн Н.Бадамсүрэн ахлагчтай “Kitana” баг тус тус тэргүүлсэн бол  “Mini Sumo Robot” төрөлд Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 12 дугаар ангийн сурагчид амжилт үзүүллээ.

  

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР