“Хүрэлтогоот-2019” инженерчлэл, технологи, инновацийн салбар хурал амжилттай зохион байгуулагдлаа
2019-10-30 17:06

БСШУСЯ, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ болон ТИЗСН-ээс техник, технологийн салбарын залуу судлаачдын дунд “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурлыг 14 дэхь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн “Хүрэлтогоот-2018” эрдэм шинжилгээний хурал 2019 оны 10 дугаар сарын 26-ний өдөр ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн хурлын 604 тоот танхимд болсон бөгөөд хурлын үйл ажиллагаанд 110 гаруй залуу эрдэмтэн судлаачид, албаны хүмүүс оролцлоо.

Хурлын үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Инновацын газрын дарга Д.Одгэрэл, тус яамны Салбарын хүний нөөц, тэргүүлэх чиглэл, цөм технологийн бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн М.Гульфира, ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга доктор, профессор Д.Бадарч, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Австралийн Квинслендийн их сургуулийн Био инженер, нанотехнологийн институтын профессор, доктор Б.Мөнхбаяр болон салбартаа тэргүүлэх ахмад эрдэмтэд, 80 гаруй залуу судлаачид оролцов.

Тус хурлын уламжлал болгон хэлэлцүүлдэг хүндэтгэлийн илтгэлийг профессор, доктор Д.Бадарч “Судалгааны их сургуулийн хөгжилд залуу судлаачдын оролцоо”, доктор Б.Мөнхбаяр “Efficient Production of Phosphorene Nanosheets via Shear Stress Mediated Exfoliation for Low‐Temperature Perovskite Solar Cells” сэдвээр маш сонирхолтой итлгэлийг хурлын хаалтын үйл ажиллагаанд танилцуулсан. Мөн судлаач Б.Арвинбаяр “Залуу судлаачдын хамтын ажиллагаа” сэдвээр хаалтын илтгэл тавьлаа.

Жил бүр өргөжин тэлж буй энэхүү арга хэмжээ нь шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн уялдааг бэхжүүлэх томоохон талбар болж байгаа бөгөөд “Хүрэл тогоот-2019” олон улсын хуралд Австрали, Итали, Япон, Тайвань, БНСУ, Өвөр Монгол, Тажикстан, Унгар, Австри, ОХУ, Монгол зэрэг улсаас нийт 130 гаруй залуу эрдэмтэн, судлаачдын 41 бүтээл ирүүлснээс анхан шатны шалгаруулалтаар 107 судлаачдын 32 бүтээлийг эмхтгэн олон нийтэд толилуулж байгаа бөгөөд дараагийн шатанд суурь болон хэрэглээний чиглэлээр тус бүр 5 илтгэл шалгарч хэлэлцүүлсэн.

ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга доктор, профессор Д.Бадарч

ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор (Ph.D), дэд проф.,Т.Намнан

Технологи, суурь судалгааны салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс:

ТЭРГҮҮН байранд ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш Хуягбаатарын БАТБАЯР, Цэрэнчимэдийн ПҮРЭВСҮРЭН, Данаагийн ГАНБАТ нарын “Өмсдөг инерцийн хэмжилтийн сенсор ашиглаж кросс-контри цанаар гулгах үед бүтэн биеийн 3 хэмжээст кинематикийг хэмжих нь”,

ДЭД байранд Өвөрмонголын Хөдөө аж ахуйн их сургуулийн Хүнсний шинжлэх ухаан, инженерийн коллеж, САРАНГОЛ, ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш Ч.ЦЭНД-АЮУШ нарын “Development Technology of Functional Food of Cholesterol Lowering Yogurt”,

ГУТГААР байранд Шинжлэх ухаан технологийн их сургууль, Эрчим хүчний сургуулийн багш Э.МӨНХТУЯА “Салхины хурд турбулент байх үеийн салхин турбины чадлын тохируулга”

ТУСГАЙ байранд Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн докторант Ц.БАЯРТСАЙХАН “Монгол орны хүрэн нүүрсний пиролизын кинетикийн судалгаа: хугацаанаас хамаарсан дэгдэмхий бодисын хэмжээг тооцоолох шинэ арга”

Инноваци, хэрэглээний шинжлэх ухааны салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс:

ТЭРГҮҮН байранд Шинжлэх ухаан технологийн их сургууль, Эрчим хүчний сургуулийн багш Эрдэнэбатын ЭНХСАЙХАН “Синхрон генераторуудтай хүнгүй тархмал эх үүсвэрүүдийн автоматжуулсан удирдлага”,

ДЭД байранд Төмөр замын дээд сургуулийн багш Д.АМАРТҮВШИН, “Ньюрон сүлжээ ашиглсан төмөр зам дээрх саадыг илрүүлэх болон түүнээс урьдчилан сэрэмжлүүлэх систем”,

ГУТГААР байранд Тайваны Chung Hua их сургуулийн докторант Э.НОМУНГЭРЭЛ “Integration of transportation demand and population coverage to design bus networks”,

Хурлын ТУСГАЙ байранд ШУТИС-ийн Эрчим хүчний Сургуулийн магистрант оюутан Г.ОТГОНТӨМӨР “Улаанбаатар хот дахь цахилгаан машины цэнэглэх станцийн цахилгаан хангамжийн судалгаа” сэдэвт бүтээлүүд тус тус шалгарлаа.

Шилдэг залуу судлаачид

Тэргүүн байранд шалгарсан судлаачдыг МЗЭХ, ТИЗСН-ээс МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БСШУС-ын Сайдын залуу судлаачдын 4.0 сая төгрөгийн Грантад нэр дэвшүүллээ. II байранд шалгарсан судлаачид iTools ХК-ийн нэрэмжит 800.0 мянган төгрөгийн үнэ бүхий ICS-CLOUD бүтээгдэхүүний эрх, III байранд шалгарсан судлаачид UB INNOVATION HUN Center-т 6 сар суух эрхийн бичиг, тусгай байрын судлаачид Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит шагналыг тус тус гардан авлаа. Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт залуу судлаачиддаа шинжлэн судлах, бүтээн байгуулах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

ТЕХНОЛОГИ ИННОВАЦИЙН ЗАЛУУ СУДЛААЧДЫН НИЙГЭМЛЭГ