Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 25 дахь удаагийн тэмцээн 2019 оны 10-р сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Япон хэл суралцагч оюутан залуусын хэлний мэдлэгийг дээшлүүлэх, япон хэлний сургалт явуулж байгаа их дээд сургуулиуд хоорондын харилцааг өргөжүүлэх, мэдээлэл солилцох зорилго бүхий уг тэмцээн хоёр үе шаттай явагдснаас 2-р шатанд 8 их, дээд сургуулийн 10 оюутан шалгарсан.
Уран илтгэлийн тэмцээнийг нээж Монгол улсад суугаа Япон Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ичиока Акира, Монголын Япон хэлний багш нарын холбооны тэргүүн Э.Батжаргал нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.
Тус тэмцээнд ШУТИС.ГХС-ийн япон хэлний ангийн оюутан Г.Нямгэрэл амжилттай оролцож 2-р шатанд шалгарсан. Тэмцээний нэгдүгээр байрт МУБИС-ийн оюутан Б.Ундрал шалгарч JENESYS хөтөлбөрөөр “Япон улсад аялах эрхийн бичиг” гардан авлаа.
Уран илтгэлийн тэмцээний зохион байгуулалтын ажилд ГХС-ийн Ази судлалын тэнхим идэвхтэй оролцож, тэмцээн амжилттай өндөрлөлөө.
Ази судлалын тэнхим
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа