Машины эд ангийн улсын IV олимпиад боллоо
2011-12-06 01:12 Админ

2011 оны 12-р сарын 03-нд ШУТИС.Математикийн Сургуулийн “Машины эд анги, зохион бүтээлт”-ийн профессорын багаас их дээд сургуулиудын профессор, багш нартай хамтран “Машины эд ангийн улсын IV олимпиад”-ыг зохион явууллаа.

   Машины эд ангийн IV олимпиадад

  • ШУТИС. Математикийн Сургууль
  • ШУТИС. Дарханы Технологийн Сургууль
  • ШУТИС.Үйлдвэрлэл Технологи Дизайны Сургууль
  • ШУТИС. Уул Уурхайн Инженерийн Сургууль
  • ШУТИС. Хүнс Инженер БиоТехнологийн Сургууль
  • ШУТИС. Механик Инженерийн Сургууль
  • ХААИС-ийн 7 баг оролцов.

Олимпиадын дүнг гаргахад

Багийн амжилтаар:

  • I байранд ШУТИС.ҮТДС-ийн баг
  • II байранд ШУТИС.УУИС-ийн баг
  • III байранд ШУТИС.МС-ийн баг

Хувийн амжилтаар:

  • I байранд ШУТИС.УУИС-ийн оюутан А.Шинэбаяр
  • II байранд ШУТИС.ҮТДС-ийн оюутан Э.Нямгэрэл
  • III байранд ШУТИС.УУИС-ийн оюутан Ц.Бат-Эрдэнэ
  • Тусгай байранд ШУТИС.ҮТДС-ийн оюутан Г.Лхагважаргал

нар тус тус шалгарлаа.

   Хувийн амжилтаар I, II, III, тусгай байранд шалгарсан оюутнууд алт, мөнгө, хүрэл медаль, диплом, мөнгөн шагналаар, тэргүүн байр эзэлсэн баг шилжин явах цом, диплом, мөнгөн шагналаар, II, III байр эзэлсэн багууд диплом мөнгөн шагналаар шагнагдав.

 

Олимпиадад оролцсон сургуулиудын багш, профессорууд олимпиадын хаалтын ажиллагаанд хүрэлцэн ирж, шагналт байранд шалгарсан баг, оюутнуудад шагнал гардуулж баяр хүргэв.