ШУТИС-ийн Эрүүл мэндийн төв, Оюутны соёл үйлчилгээний алба, Оюутны холбоо, Залуучуудын Улаанзагалмайн клубийн гишүүд, СБД-ийн Эрүүл мэндийн төвийн БЗДХӨ кабинеттай хамтран Дэлхийн ДОХ/ХДХВ-тэй тэмцэх өдрийг угтан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний 10:00 цагаас 14:30 цагийн хооронд 5 өртөөт үйл ажиллагааг зохион байгууллаа.
1-Р ӨРТӨӨ Сурталчилгааны материал тараах 150 ш, хамгаалах хэрэгсэл 10 хайрцаг /БЗДХӨ-ыг таниулах, хамгаалах талаар мэдлэг олгох/
2-Р ӨРТӨӨ 2019 оны 11 дүгээр сарын 22-нээс 11 дүгээр сарын 28-ны хооронд ШУТИС-ийн нийт оюутан залуусын дунд бүтээлийн уралдаан зарлаж тус өдөрлөгийн үеэр шагнал гардууллаа. 1-р байр Б.Баярцэцэг БАС-II курс, 2-р байр Ц.Батбүжин ЭХС-II курс
3-Р ӨРТӨӨ ХДХВ/ДОХ, Тэмбүүгийн түргэвчилсэн тестээр үнэ төлбөргүй 50 оюутанд шинжилгээ, зөвлөгөө өгч ажилласан. /СБД-ийн ЭМТ-ийн БЗДХӨ кабинет/
4-Р ӨРТӨӨ Хүчилтөрөгчийн коктейлийн үйлчилгээ 49 хүнд үзүүлсэн. /98 аяга/
5-Р ӨРТӨӨ АХА тэмцээнд 50 гаруй оюутан оролцож 1, 2, 3, 4, 5, 6-р байр шалгаруулж бэлэг дурсгалын зүйл гардуулсан.
1-р байр Б.Адъяа-Очир ХШУС-ҮЭ
2-р байр Б.Мягмар-Эрдэнэ ЭХС –ДПА
3-р байр А.Отгонжаргал ЭХС-ДПА
4-р байр Э.Чоглоонамжил ЭХС-ДПА
5-р байр Э.Гүндсамбуу БАС
6-р байр Г.Цогмаа ҮТС-ХЧАБ
Тус өдөрлөгийн үеэр Бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтыг ЭМТ-ийн их эмч Г.Анхцэцэг, ЗУЗК-ийн гишүүн Н.Лхагвадулам,Ч.Урангоо, Ш.Эльмира, Б.Лүмсүрэн нар хамтран ШУТИС-ийн 1-р байрны 303 тоот, 2-р байрны 422 тоот лекцийн танхим, 2-р байрны 3 давхрын задгай талбай,1-р байрны Урлаг заалны гадна талбай, Номын сангийн 4 давхрын нийт 200 гаруй оюутан залуучуудад мэдээлэл хүргэж, сурталчилгааны материал тарааж, мөн мэдлэг шалгах зорилгоор асуулт асууж 6 оюутныг шагнаж урамшууллаа.
ШУТИС ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа