ШУТИС болон KOICA олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд “Мэдээлэл холбоо технологийн сургуулийн чадавхыг бэхжүүлэх ” төсөл 2020-2022 оны хооронд БНСУ-ын 6 сая ам. долларын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжинэ. Сургуулийн чадавхыг байгууллагын, сургалтын, судалгааны болон сургалт судалгааны орчны чадавх гэсэн 4 том чиглэлээр бэхжүүлэх юм.
2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр энэ төслийг гардан гүйцэтгэгчээр шалгарсан БНСУ-ын САНМЁН Их Сургуулийн төлөөлөл ШУТИС-ийн удирдлагатай уулзаж, төслийн зорилго, ач холбогдол, хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар ярилцлаа.
Тус төслийн үзэл баримтлал нь МХТС-ийн чадавх сайжирснаар мэдээлэл харилцаа холбоо технологийн салбар хөгжинө, улмаар бусад салбарын хөгжлийг дэмжинэ, бусад салбарын хөгжлөөр Монгол улсын тогтвортой хөгжил хангагдана гэдгээр тодорхойлогдож байна.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа