ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургууль Канадын Бритиш Колумбын их сургуулийн Норман Б.Кеевилийн уул уурхайн сургуультай хамтран хэрэгжүүлж буй АХБ-ны санхүүжилттэй “Ашигт малтмалын салбарын сургалтын цогц хөтөлбөр” төслийн хүрээнд “Канадын уул уурхайн ахисан түвшний сургалт болон их сургуулийн судалгаа” сэдэвт сургалт, семинарыг 2019 оны 12 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд Канадын Бритиш Колумбын их сургууль (UBC)-д амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалт семинарт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, ГУУС-ийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын профессор Б.Алтантуяа, Уурхайн технологийн салбарын эрхлэгч Б.Батболд, дэд профессор Б.Орхонтуул, багш Г.Зулзаяа нар оролцлоо.
Энэ хугацаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, ШУТИС-ийн ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан нар Бритиш Колумбын их сургуулийн гадаад харилцаа эрхэлсэн захирал Мурали Чандрашекаран, Ахисан түвшний сургуулийн захирал Жулиан Диеркэс болон бусад удирдлагатай уулзав. Уулзалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас дээд боловсролыг дэмжих хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, тус сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцов. Бритиш Колумбын их, сургуулийн удирдлагууд БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы дээрх саналуудыг хүлээн авч, хэрэгжүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ https://mecss.gov.mn/news/2215/.
“Канадын уул уурхайн ахисан түвшний сургалт болон их сургуулийн судалгаа” сэдэвт сургалт семинар нь дараах үндсэн чиглэлүүдээр явагдав. Үүнд:
Ахисан түвшний хөтөлбөрийн судлаач оюутнуудын судалгааны ажлууд:
Уул уурхайн компаниудын ашгийг орон нутгийн хөгжилд чиглүүлэх судалгаа
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа