Менежментийн улсын VII олимпиадад ктмс түрүүллээ
2011-12-12 23:54 Админ

БСШУЯ-ны мэргэжлийн боловсролын газар, ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхим, Монголын Менежментийн холбоо, “Жандагсүрэн сан”-аас эдийн засаг, менежментийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургууль, коллежуудын дунд зохион байгуулагдаж байгаа “Менежментийн VII олимпиад” 2011 оны 12-р сарын 6, 7-нд амжилттай явагдаж өндөрлөв. Энэ удаагийн олимпиадад дотоод, гадаадын 19 сургуулийн 91 оюутан оролцлоо.



Менежментийн олимпиад нь хоёр шаттай зохион байгууллагддаг. Эхний шатанд нийт оролцогчдоос “Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент”, “Менежментийн үндэс”, “Санхүүгийн менежмент”, “Хүний нөөцийн менежмент” хичээлүүдээр тест ажиллаж /25 оноо/, бодлого бодож /25 оноо/, нийт оноогоор нь байр эзлүүлж, эхний 10 байранд орсон оюутнуудыг хоёрдугаар шатанд орох эрх олгодог. Эхний шатны дүнгээр эхний 10 оюутнаар ШУТИС, КтМС-ийн 5 оюутан бүгд, ХААИС-ийн ЭЗБС-ийн 2 оюутан, СЭЗДС-ийн нэг оюутан, МУИС-ийн ЭЗС-ийн нэг оюутан, Дархан уул аймгийн Мандах бүртгэл дээд сургуулийн нэг оюутан тус тус шалгаран үлджээ.

Хоёрдугаар шатанд ур чадвар шалгах уралдаан байдаг. Үүнд:
1. Өгөгдсөн сэдвийн хүрээнд тоон өгөгдөл ашиглан MS-EXCEL програм дээр боловсруулалт хийх
2. Боловсруулсан тоон өгөгдлийг ашиглан MS-WORD програм дээр тайлан бичиж, дүгнэлт гаргах
3. Тайлангаа MS-POWERPOINT програм дээр хөрвүүлж, слайд бэлдэх
4. Илтгэл тавих үйл ажиллагаа багтдаг.

Сүүлийн шатанд шалгаран үлдсэн шилдэг 10 оюутны ур чадварын даалгаврыг оролцуулан олимпиадын  дүнг зарласан. Үүнд:

Медальт байр:
1. Нэгдүгээр байр, өргөмжлөл, 800 000 төгрөг
    А.Баярцэцэг, ШУТИС, КтМС-ийн ММ-IV
2. Хоёрдугаар байр, өргөмжлөл, 600 000 төгрөг
    М.Цэрэндулам, ШУТИС, КтМС-ийн ХНМ-IV
3. Хоёрдугаар байр, өргөмжлөл, 600 000 төгрөг
    Т.Алтангэрэл, СЭЗДС-ийн БУ-IV
4. Гуравдугаар байр, өргөмжлөл, 400 000 төгрөг
    Г.Сайнзаяа, ШУТИС, КтМС-ийн ММ-IV
5. Гуравдугаар байр, өргөмжлөл, 400 000 төгрөг
    Х.Батхүрэл, ХААИС, ЭЗБС, НББ-IV

Шагналт байр, өргөмжлөл, 200 000 төгрөг
1. Н.Энхтуул, МУИС, ЭЗС-ийн Мен-IV
2. Б.Баярмаа, ШУТИС, КтМС-ийн ХНМ-IV
3. Б.Рагчаа, ХААИС, ЭЗБС-ийн БМ-IV
4. Л.Мөнхзаяа, Мандах бүртгэл дээд сургууль, /Дархан-уул аймаг/, НББ-II
5. С.Баярчимэг, ШУТИС, КтМС-ийн ХНМ-IV

Тусгай шагнал
1. “Шилдэг оролцогч баг” МУИС, ЭЗС
2. “Шилдэг илтгэгч”оюутан- Т.Алтангэрэл, СЭЗДС-ийн БУ-IV
3. “Уран сэтгэгч” оюутан- Б.Энхзаяа, ХААИС, ЭЗБС-ийн БМ-IV
4. “Шилдэг багш” багш- Л.Цэрэнчимэд, ШУТИС, КтМС
5. “Шилдэг ивээн тэтгэгч”- “МТ” компани

Менежментийн олимпадад сургуулийн багийн онооны дүнгээр:

Нэгдүгээр байр- ШУТИС, КтМС
Хоёрдугаар байр- ХААИС, ЭЗБС
Гуравдугаар байр- СЭЗДС эзэлжээ.

Энэхүү тэмцээн нь бизнес менежментийн чиглэлээр сургалт явуулж буй их дээд сургуулиудын сургалтын чансааг илэрхийлдэг нэг том арга хэмжээ болдог билээ.

Иимээс тэмцээндээ амжилттай оролцсон оюутнууддаа сургалт эрдэм шинжилгээний өндөр амжилт хүсэн ерөөе.

Мөн тэмцээнд 7 жилийн турш тасралтгүй оюутнуудаа бэлдэж оролцуулэ байгаа багш Д.Оюунчимэг, ахлах багш Л.Цэрэнчимэд нартаа талархал илэрхийлж, сургалт эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүсье.


КТМС-ийн Захиргаа

Эдийн засаг, Менежментийн салбар