ШУТИС нь БНХАУ-ын их дээд сургуулиуд, судалгаа шинжилгээний байгууллагуудтай олон жилийн турш тогтвортой хамтран ажиллаж, олон тооны эрдэм шинжилгээ, судалгааны төсөл болон сургалтын хөтөлбөр хамтран хэрэгжүүлж, мөн манай профессор багш, судлаач эрдэмтэд тус улсад урт, богино хугацааны, зэргийн сургалтад хамрагдаж байна.
БНХАУ-д шинэ төрлийн Корона вирусийн халдварт өвчин дэлгэрч, халдвар авсан болон нас барсан хүний тоо нэмэгдэж байгаа төдийгүй, тус улсын нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд ихээхэн саад бэрхшээл учирч, нийт ард түмэнд нь томоохон сорилт тулгарч байна.
ШУТИС-ийн багш, эрдэмтэн судлаачид та бүхнийг энэхүү хүнд цаг үед нь эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажилладаг томоохон хөрш БНХАУ, Хятадын ард түмнийг дэмжин, нэг өдрийн цалин хүртэлх хандив өргөн, сэтгэлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг уриалж байна.
ШУТИС-ийн ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛ
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа