ИТДБ төслийн хүрээнд ШУТИС-ийн MХТС-ийн хоёр багш Япон улсын Токүшима их сургуульд доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа
2020-04-14 22:49 ЗАА

“1000 инженер” Инженер Технологийн Дээд Боловсролын төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах зорилготой билээ.

Энэхүү төслийн хүрээнд ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн сургууль (МХТС), Механик Тээврийн Сургууль (МТС)-ийн хамтарсан, Г.Хишигжаргал док (Ph.D) удирдагчтай “Дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, ахуйн ухаалаг системийн хөгжүүлэлт” сэдэвт төслийн багийн гишүүн МХТС-ийн МСАБ-ын салбарын багш Д.Эрдэнэтуяа Япон улсын Токушима их сургуульд "Self-Reconstruction of Wireless Mesh Networks in Disaster Situation" сэдвээр, Холбооны салбарын багш А.Мөнхбаяр "Study on 8-ary Orbital Angular Momentum Shift-Keying for Free-Space Optical Communication System" сэдвээр тус тус доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгаалж дипломоо гардан авлаа.

Шинэхэн доктор багш нартаа цаашдын сургалт, судалгаа шинжилгээний ажилд нь улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

 

                                       Д.Эрдэнэтуяа док (Ph.D)                                                         А.Мөнхбаяр док (Ph.D)                     

                                  МХТС-ийн МСАБ-ын салбарын багш                                      МХТС-ийн Холбооны салбарын багш